
"Silk Way Star" олон улсын шоу тэмцээнд Монгол Улсаас оролцож буй И.Мишээл Финалын шатанд шалгарчээ. Казакстан Улсад зохион байгуулагдаж буй тус шоуны финалын шатны шалгаруулалт энэ сарын 22-ны бямба гарагт болно.
Финалын шатанд үлдсэн оролцогчид өөрсдийн зохиосон дуугаар өрсөлдөх юм байна.
Тэмцээнд 12 орны шилдэг дуучид өрсөлдөж, финалын шатны шилдэг оролцогчид тодорчээ. Тэдний нэг нь Монгол Улсаас оролцож буй И.Мишээл. Тэрбээр уралдааны эхний шатанд оролцогчид үндэсний дуугаар өрсөлдөхөд “Бундан улаан” хэмээх дууг дуулж үзэгч, шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!