С.Баяр: Эрх баригч намын даргын албыг Ерөнхий сайдын албанаас салгадаг нь сайн үр дүнд хүргэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Өчигдөр Монгол Ардын намын Их хуралдаанаар тус намын шинэ даргаар ЭЗХ-ийн сайд Н.Учралыг 95.9 хувийн саналаар сонгосон билээ. Үүнтэй холбоотойгоор намын дарга намын дүрэмд заасанчлан Ерөнхий сайдын суудалд очиж, дараагийн Засгийн газрын асуудал яригдах уу гэдэг асуулт ч урган гарч буй. Харин Н.Учралын хувьд Г.Занданшатарын Засгийн газрыг тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ Их хурлын индрээс мэдэгдсэн. Тэгвэл намын дүрэмтэй холбоотой энэ асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр "Монгол улс парламентын засагтай улс. Эрх баригч намын даргын албыг ЕС-н албанаас салгадаг нь сайн үр дүнд хүргэхгүй. Аль ч талаас нь бодсон. Тодорхой хүн бус нийтлэг зарчим ярьж буй. Энэ үгийг би одоо л хэлж байгаа юм биш. Одоогоос яг 18 жилийн өмнө, намын XXV их хурлын индэр дээрээс хэлж байлаа. Бодол, зарчим маань хэвээр" гэжээ.

МАН-ын дүрэмд өөрчлөлтийн төслөөр 45 заалтыг шинээр нэмж, 58 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хүчингүй болгохоор тусгасан
МАН-ын дүрэмд өөрчлөлтийн төслөөр 45 заалтыг шинээр нэмж, 58 заалтыг өөрчлөн найруулж, 9 заалтыг хүчингүй болгохоор тусгасан
 
Өнөөдөр Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн баярын өдөр
Өнөөдөр Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн баярын өдөр
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!