Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Жирийн иргэнийг орхиж, даргын хүүхэд эерэг байхад авч ирсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Улаанбаатар Франкфуртын нислэгээр Ковид-19 ийн халдвар авсан, шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэнийг орхиод ирсэн. Энэ талаар АН мэдээлэл хийх үедээ хөндөж ярилаа.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Жирийн иргэнийг орхиж, даргын хүүхэд эерэг байхад авч ирсэн тохиолдол гарсан” хэмээн мэдэгдэв.

Франкфуртын онгоцноос орхиогдсон эмэгтэйн асуудал үүсэхэд нэр бүхий даргын хүүхдийг халдвартай, халуурч байхад нь онгоцны хамгийн хойд талын суудлыг чөлөөлж, авч ирсэн гэх мэдээлэл сошиалд тархсан. Үүнийг нь албаныхан үгүйсгээд байсан билээ. Хэрэв АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ хэргийн талаар баттай мэдэж байгаа бол тухайн даргын нэрийг нийтэд зарлах нь зүйтэй.

Хэрэв албаныхны үгүйсгэж байгаа үнэн бол энэ удаагийн Д.Ганбат гишүүний үг олны амыг дагаж попорсон хэрэг болж таарах нь.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс 141 хүнийг тусгаарлах байр руу шилжүүллээ
БЗД-ийн нэгдсэн эмнэлгээс 141 хүнийг тусгаарлах байр руу шилжүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.