Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт явагдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Өнөөдөр (2025.10.23) батлагдсан хуваарийн дагуу 29 нэр дэвшигч 25 онооны 240 минут үргэлжлэх хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт өгч байна.

  • Захиргааны хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн 19 нэр дэвшигч;
  • Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн 8 нэр дэвшигч;
  • Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн 2 нэр дэвшигч.

Маргааш эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчээр бүртгэгдсэн 49-95 дахь нэр дэвшигч эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл найруулга, бичгийн чадварын шалгалт өгнө. Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн 70 онооны шалгалт маргааш дуусна.

Шалгалтад оролцогчид цагаа баримтлахыг анхаарна уу.

Шүүх эрх мэдлийн болон хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов
Шүүх эрх мэдлийн болон хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов
 
Б.Жаргалан: Өнөөдрийн сонсголд С.Баяр, Сү.Батболд нарын хүмүүс ИРСЭНГҮЙ
Б.Жаргалан: Өнөөдрийн сонсголд С.Баяр, Сү.Батболд нарын хүмүүс ИРСЭНГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.