Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: Хэвлэлийн хурлаар дэлгэсэн баримтуудаа хуулийн байгууллагад хүлээлгэн өглөө

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 15 секунд

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнөөдөр хэд хэдэн ноцтой асуудлаар мэдээлэл хийсэн. Тухайлбал, Б.Ганхуягийн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан руу явуулах гэж байгаад намын ажилтан Амарбаясгалан руу АНДУУРЧ БИЧСЭН МЕССЭЖИЙГ ДЭЛГЭСЭН юм.

Мөн тэрбээр "ATTICUS компаниас Монгол хаан жүжгийг ОУ-д сурталчилсан, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, ГХ-ийн сайд, Соёлын сайдын гадаад айлчлалыг зохион байгуулж, хэлэх үгийг бэлдсэн, wikipedia-г нь янзалж өгсөн гэх тайланг ирүүлээд байгаа юм. Эрдэнэс Оюу толгой ХХК ATTICUS компанитай 4 удаагийн гэрээгээр 1.7 сая ам.долларын байгуулсан" гэх мэдээллийг өгсөн.

Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын нээлттэй хуралдааны бичлэгийг ДЭЛГЭСЭН.

Тэгвэл өнөөдрийн хэвлэлийн бага хуралд дэлгэсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж буй эрүүгийн …-р хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт, нотлох баримтыг хуульд заасны дагуу хуулийн байгууллагад хүлээлгэн өглөө гэж дөнгөж сая цахим хуудастаа мэдээллээ.

Х.Нямбаатар: Би намын даргад өрсөлдөхгүй
Х.Нямбаатар: Би намын даргад өрсөлдөхгүй
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.