Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Байнгын хороон дээр дэмжигдээгүй саналыг чуулган дээр босгох босгыг өндөр болгохгүй бол МУ-ын эдийн засгийг сүйрүүлэх хэмжээний саналууд хураагдсан шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

УИХ-ын чуулган хуралдаж байна. Яг одоо хуралдаанаар 2026 оны Төсвийн тухай хуулийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг "Байнгын хороон дээр дэмжигдээгүй саналыг чуулган дээр босгох босгыг нь өндөр болгохгүй бол МУ-ын эдийн засгийг сүйрүүлэх хэмжээний саналууд хураагдсан шүү. Үүнийг нь шийдэхээр лааз ярьж, хулгайч гэж дууддаг" гэв.

Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Х.Ганхуяг гишүүн ээ, бид лааз, поошиг нь байтугай ёмкость ярьсан ч эмзэглэж болохгүй ажил хийж байгаа" гэв.

П.Сайнзориг: Төсвийн санал хураалтыг лаазтай хийсэн хүн өнөөдөр сайд болох гэж байгаа нь харамсалтай
П.Сайнзориг: Төсвийн санал хураалтыг лаазтай хийсэн хүн өнөөдөр сайд болох гэж байгаа нь харамсалтай
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.