Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, оронд нь Ж.Бат-Эрдэнийг томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс "УИХ-ын дэд даргыг сонгох, чөлөөлөх" асуудлыг УИХ-ын чуулганы лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон. Энэ дагуу өнөөдөр 14.00 цагаас эхлэх чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх гэж байна.

Тодруулбал, Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, түүний оронд Ж.Бат-Эрдэнийг томилуулахаар УИХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн байдаг.

Эргэн сануулахад, өнгөрсөн аравдугаар сарын 17-ны өдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг "огцруулах" асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж, санал хураалт явуулахдаа "ТББХ-ны дэмжээгүй саналыг дэмжье" гэсэн томъёоллоор санал хураасан, мөн өмнөх өдрийн ирцийг хаалгүйгээр үргэлжлүүлэн ирц бүртгэн хуралдааныг удирдан явуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзсэн.

Улмаар цэцийн дүгнэлт гарснаас хойшх 20 гаруй хоногийн хугацаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа чуулганы хуралдааныг нэг ч удаа хуралдаагүй бөгөөд УИХ-ын гишүүний хувиар ч хуралдаанд огт оролцоогүй байгаа юм. Мөн түүнийг Үндсэн хууль зөрчсөн асуудлаар хууль хяналтын байгууллагаас ч шалгаж эхэлсэн байдаг.

Ц.Туваан: “Харбин“-ы хэлэлцээрийг зогсоовол монголчууд л хохирно
Ц.Туваан: “Харбин“-ы хэлэлцээрийг зогсоовол монголчууд л хохирно
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.