Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Х.Ганхуягийг Шадар сайдаар томилох албан бичгийг УИХ-д хүргүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд

С.Амарсайханыг Засгийн газрын гишүүний "ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ"-г зөрчсөн гэж үзэн, Монгол Улсын Шадар сайдын албан тушаалаас чөлөөлж буйг Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдсэн байдаг.

Тодруулбал, С.Амарсайхан нь Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж, чуулганы хуралдааны үеэр Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн байдаг юм.

Тэгвэл түүний оронд Шадар сайдаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийг томилохоор болжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар энэхүү албан хүсэлтээ энэ сарын 7-ны өдөр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид хүргүүлсэн байна.

Харин Засгийн газрын гишүүнээр томилогдох хүн нь УИХ-ын байнгын болон түр хороог давхар удирдах боломжгүй тул Х.Ганхуягийг Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлсний дараа УИХ-д танилцуулахаар боллоо.

ЧУУЛГАН: Х.Ганхуяг ТБХ-ны даргын ажлаа өгөөгүй тул түүнийг Шадар сайдаар танилцуулах асуудлыг ХОЙШЛУУЛЛАА
ЧУУЛГАН: Х.Ганхуяг ТБХ-ны даргын ажлаа өгөөгүй тул түүнийг Шадар сайдаар танилцуулах асуудлыг ХОЙШЛУУЛЛАА
 
Лхагва гарагт хуралдах АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, П.Батчимэг, Р.Сэддорж нар удирдана
Лхагва гарагт хуралдах АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, П.Батчимэг, Р.Сэддорж нар удирдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.