Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: ТЕЗ нарын зардлыг бүх шатанд нь танаж багш, эмч нарын цалин, тэтгэвэр нэмэх саналыг боловсруулсан

Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 21 секунд

Төсвийн байнгын хороо хуралдаж, ирэх оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн. Тэгвэл төсвийн хэлэлцүүлэг болон багш, эмч нарын цалинг нэмэхтэй холбоотой Төсвийн ажлын хэсгийн саналыг талаар тэрбээр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, төсвийн ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд багш, эмч нарын цалингийн нэмэгдэл ахмад настны тэтгэврийн нэмэгдэл зэрэгт онцгой анхааран ажиллаж байна. Төсөв өргөн барьснаас хойш цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал хөндөгдсөн тул төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлаас танах замаар нэмэгдлийг шийдэх саналуудыг ажлын хэсгийн гишүүд боловсруулж байгаа. Өөрөөр бол Төсвийн ерөнхийлөн захирагч бүр 2026 онд хүрэх төлөвлөгөөнөөсөө 10 хувиар хойшоо ухарч байж, цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүд гарч ирж байгаа юм.

Зардал бууруулах чиглэлд нийслэл, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 6.0 хувиар, бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 12.8 хувиар бууруулах, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарим урсгал зардлыг 2025 оны түвшинд барих, тэвчиж болох зарим зардлуудыг хойшлуулах, хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэйгөө уялдаагүй зарим төслүүдийг хасах, 2027 он болон дараа онууд руу шилжих төслүүдийн санхүүжилтийг тодорхой хувиар бууруулах, зарим салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулах, зэрэг зарчмыг баримталсан.

Харин зардал нэмэгдүүлэх чиглэлээр урсгал зардлын гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн байгууллагад ажиллагсдын цалин, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын цалин болон өндөр насны тэтгэвэр, халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр санал оруулж байна. Түүнчлэн ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагаас албан бичгээр ирүүлсэн санал тус бүрийг судалж, хуралдаанаар хэлэлцсэнийг онцлон хэлье" гэв.

Ө.Шижир: Муу дээр муухай, муухай дээр улцан гэдэг шиг 2026 оны төсөв улам муудаад орж ирлээ
Ө.Шижир: Муу дээр муухай, муухай дээр улцан гэдэг шиг 2026 оны төсөв улам муудаад орж ирлээ
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.