Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: 2023-2024 онд нийт 4 ТЭРБУМ төгрөгөөр автомашин худалдан авсан ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 13 секунд

Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан хэмнэж болох зардлуудын талаар гишүүд байр сууриа илэрхийлж байгаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Ө.Шижир манай сайтад өгсөн ярилцлагадаа “2.7 их наяд төгрөгөөр үнэлэгдэх 40 мянга гаруй автомашин төрд байна. Үүнээс эмнэлэг, цагдаа, онцгой байдлын алба, хил хамгаалах байгууллагуудыг хасахад 24 мянган машин үлдэнэ. Машин бүрд нэг нэг жолооч, гарааш, бензин гэх мэт зардал гарна. Хамгийн түрүүнд энэ зардлыг таная” гэсэн байдаг.

Тэгвэл бид өнгөрсөн 2023-2024 онд төрийн байгууллагуудаас автомашин авахаар зарласан онцлох тендерийн мэдээллийг та бүхэнд онцлох хүргэж байна.

-"УБТЗ" ХНН нэг тэрбум төгрөгөөр том, бага оврын гурван автомашин авчээ-

-“Улаанбаатар төмөр зам” ХНН 2023 оны наймдугаар сарын 28-нд том оврын-3, бага оврын 2 автомашиныг 1 тэрбум 60 сая төгрөгөөр худалдан авах тендер зарлажээ. Улмаар 2023 оны аравдугаар сарын 10-нд “Монголхьюндай автомотив” компани тендерт шалгарч, 615 сая төгрөгийн үнэтэй том оврын автомашин 1, 220 сая төгрөгөөр бага оврын 2 автомашин худалдан авсан байна. Тендерийн мэдээллийг ЭНДЭЭС харна уу

-Сүхбаатар аймгийн 10 сумын ЗДТГ-т 2.2 тэрбум төгрөгөөр автомашин авч өгчээ-

-Сүхбаатар аймгийн Орон нутгийн өмчийн газар 10 сумын ЗДТГ-т нийт 2 тэрбум 250 сая төгрөгөөр автомашин авах тендерийг 2023 оны дөрөвдүгээр сарын 20-нд зарлажээ. Энэ дагуу 2023 оны долоодугаар сарын 3-нд “Майнс ап” компани тендерт шалгарснаар 2.2 тэрбум төгрөгөөр 10 ширхэг автомашин нийлүүлсэн аж. Тендерийн мэдээллийг ЭНДЭЭС харна уу.

-Дорноговь аймгийн Өргөн сумын ЗДТГ “Ланд круйзер-200” авчээ-

-Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг даргын Тамгын газарт 150 сая төгрөгөөр “Ланд круйзер-200” маркийн автомашин авахаар 2023 оны арваннэгдүгээр сарын 13-нд нээлттэй тендер зарласан байна. Тендерийн дагуу “Арби элеваторс” компани шалгарч 145.2 сая төгрөгөөр автомашин худалдан авчээ. Тендерийн мэдээлэлтэй ЭНДЭЭС танилцана уу.

-Удирдлагын академи 75.9 сая төгрөгөөр "Альфард" авчээ-

-Удирдлагын академи нь 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд “Альфард” маркийн автомашин 80 сая төгрөгөөр худалдан авах тендер зарласан байна.

Тэгвэл “Хасубизнес групп” тендерт шалгаран 75.9 сая төгрөгөөр автомашин худалдан авчээ. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНДЭЭС танилцана уу

-ЗГ-ын Автобааз 255 саяар гурван ширхэг "Альфард" авчээ-

-“Засгийн газрын Автобааз” ТӨААТҮГ 2024 оны арваннэгдүгээр сарын 13-нд 255 сая төгрөгөөр Toyota Alphard-25, 30 загварын эсвэл түүнтэй дүйцэхүйц автомашин гурван ширхэгийг авахаар тендер зарлажээ. Энэ дагуу “Кэтерер” компани шалгарч 254.9 сая төгрөгөөр автомашин нийлүүлжээ. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНДЭЭС танилцана уу.

-БЕГ 150 сая төгрөгөөр хоёр ширхэг эко автомашин авчээ-

-Боловсролын ерөнхий газар 2024 оны аравдугаар сарын 28-нд 160 сая төгрөгөөр суудлын эко автомашин хоёрыг худалдан авах тендер зарлажээ. Тендер MCM групп шалгарч 150 сая төгрөгөөр автомашин нийлүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНДЭЭС танилцана уу.

-БГД-ийн ЗДТГ хүн зөөврийн автомашин 140 сая төгрөгөөр авчээ-

-БГД-ийн Засаг даргын Тамгын газар албан хэрэгцээнд ашиглах хүн зөөврийн нэг автомашин худалдан авахаар 140 сая төгрөгийн тендер зарлажээ. Уг тендерт “Монголхьюндай автомотив” компани шалгарч 140 сая төгрөгөөр автомашин нийлүүлжээ. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНДЭЭС танилцана уу.

-Богд хааны ордон музей улсын төсвөөр Prado-150 авчээ-

-Богд хааны ордон музей нь 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд 120 сая төгрөгөөр Prado-150 маркийн автомашиныг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авах тендер зарлажээ.

Уг тендерт 2025 оны хоёрдугаар сарын 26-нд “УАЗ мега” компани шалгарч 120 сая төгрөгөөр автомашин нийлүүлсэн байна. Тендерийн мэдээлэлтэй ЭНДЭЭС танилцана уу.

-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 123.8 саяар автомашин авчээ-

-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 2024 оны наймдугаар сарын 13-нд 125 сая төгрөгөөр автомашин худалдан авах тендер зарласан байна. Энэ дагуу 2024 оны аравдугаар сарын 15-нд “Монголхьюндай автомотив” компани шалгарч 123.8 сая төгрөгөөр автомашин нийлүүлжээ. Тендерийн мэдээлэлтэй ЭНДЭЭС танилцана уу.

Т.Даваадалай: Төрийн өмчийг зохих үнэлгээгүйгээр авсан гэх “Өргөө“ зочид буудалтай холбоотой хэрэг 2012 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Тиймээс нийслэл өмчөө авахаар мэдэгдэл хүргүүлж байна
Т.Даваадалай: Төрийн өмчийг зохих үнэлгээгүйгээр авсан гэх “Өргөө“ зочид буудалтай холбоотой хэрэг 2012 онд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Тиймээс нийслэл өмчөө авахаар мэдэгдэл хүргүүлж байна
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.