
Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооныхон Боловсролын яамтай хэлэлцээрийн ширээний ард сууж, эхний байдлаар тохиролцоонд хүрсэн ч танхимын сургалт хэзээнээс хэвийн хичээллэж эхлэх нь тодорхойгүй байна. Тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл цацагдсан учраас маргаашаас хичээл эхлэх болов уу гэх хүлээлт буй юм.
Энэ талаар Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэлээс тодруулахад, "Багш нарын ажил хаялт үргэлжилж байна. Маргаашаас хичээл эхлэх эсэх нь одоогоор /2025.11.03 16.40 цагийн байдлаар/ тодорхой болоогүй байна. Хоёр тал тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан. Одоо процессийн дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн байгаа. Тэр хариуг хүлээж байгаа" гэлээ.