Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: “Хэлцэлд хүрч гарын үсэг зурсан ч Үйлдвэрчний холбоо заавал ГБХНХЯ-нд бүртгүүлж байж ажил хаялтаа зогсооно гэсэн байр суурьтай байгаа“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооныхон Боловсролын яамтай хэлэлцээрийн ширээний ард сууж, эхний байдлаар тохиролцоонд хүрсэн тул маргаашаас буюу мягмар гарагаас хичээл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдана гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэлээс тодруулахад, "Багш нар ажил хаялт үргэлжилж байна. Маргаашаас хичээл эхлэх шийдвэр гараагүй. Хоёр тал тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан. Одоо процессийн дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн байгаа. Тэр хариуг хүлээж байна" гэлээ.

Харин Боловролын яамнаас энэ талаар тодруулахад, "Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоотой хэлцэлд хүрч гарын үсэг зурсан. Үйлдвэрчний холбоо заавал ГБХНХЯ-нд бүртгүүлж байж ажил хаялтаа зогсооно гэсэн байр суурьтай байгаа" гэв.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна