УИХ-ын тухай хуульд заасанчлан УИХ-ын гишүүн бүрэн эрхээ дууссаны дараа ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол зөрүүг нь олгодог.
Тэгвэл үүнийг цуцлах нийтийн өргөдөл 100 мянган иргэний санал авснаар УИХ-аар хэлэлцэх боломж бүрдсэн юм.
Энэ дагуу ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын тов, дараалалд дээрх асуудал багтсан байна. Тодруулбал, мягмар гарагийн 11.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо хамтран хуралдаж, иргэдээс ирүүлсэн нийтийн өргөдлийг хэлэлцэж эхлэхээр болжээ.