Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Багш нарын цалинг нэмэгдүүлэхээр хоёр тал тохиролцоонд хүрч ГБХНХЯ-нд бүртгүүлэхээр хүсэлтээ өгчээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж ажил хаялт зарлаад гурван долоо хоногийн хугацаа өнгөрөөд байна.

Боловсролын сайд П.Наранбаяр, Сангийн сайд Б.Жавхлан, ГБХНХ-ын сайд Т.Аубакир нар мэдээлэл өгөхдөө "Багш нарын шаардаж буй хэмжээнд хүргэх боломж одоогоор байхгүй. Харин 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долоодугаар сарын 1-нээс 10 хувь буюу нийт 30 хувиар нэмэгдүүлэх боломжтой" гэж мэдэгдсэн.

Тэгвэл зарим сургуулиудад "Тохиролцоонд хүрсэн тул ажил хаялтыг зогсоож буй талаар мэдэгдэл очсон" гэх мэдээлэл гарсан тул БШУ-ны ҮЭХ-ны дарга З.Цогтгэрэлтэй утсаар холбогдож тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ "Хоёр тал тохиролцоонд хүрч гарын үсэг зурсан. Одоо процессийн дагуу Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд бүртгүүлэхээр хүсэлтээ өгсөн байгаа. Тус яам бүртгэсний дараа албажина" гэлээ.

Мөн тэрбээр "Хэдийгээр бидний шаардсан хэмжээ болох 3.5 сая төгрөгт хүргэж чадаагүй ч нааштай хариу ирсэн тул ийнхүү тохиролцоонд хүрсэн" гэлээ.

ТОДРУУЛГА: Бригадын генерал Р.Чингис ЦЕГ-т бус Дотоодын цэргийн штабын даргаар эргүүлэн томилогдсон гэв
ТОДРУУЛГА: Бригадын генерал Р.Чингис ЦЕГ-т бус Дотоодын цэргийн штабын даргаар эргүүлэн томилогдсон гэв
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.