Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Бригадын генерал Р.Чингис ЦЕГ-т бус Дотоодын цэргийн штабын даргаар эргүүлэн томилогдсон гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Цахим орчинд болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээд Бригадын генерал Р.Чингисийг ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар томилсон гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд манайд хоёр томилгоо л хийгдсэн. Нэг нь ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан Т.Сүхболдыг чөлөөлж, оронд нь Ж.Болдыг томилсон.

Харин ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Ц.Ням-Очирыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ч оронд нь хэн нэгнийг томилоогүй байна" гэлээ.

Мөн "Бригадын генерал Р.Чингис нь шүүхийн шийдвэрийн дагуу өмнөх ажил буюу Дотоод цэргийн штабын даргаар эргүүлэн томилогдсон" гэв.

Сануулахад, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Р.Чингисийг жагсаал цуглааныг санхүүжүүлж зохион байгуулсан гэх үндэслэлээр тухайн үеийн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн тушаалаар ажлаас нь чөлөөлөөд байсан юм.

Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулахаар тохиролцлоо
Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулахаар тохиролцлоо
 
Увс аймгийн Засаг даргаар Э.Насанбат сонгогдлоо
Увс аймгийн Засаг даргаар Э.Насанбат сонгогдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.