Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өсвөр үе, залуучуудын 2025 оны улсын аварга шалгаруулах барилдаан өнөөдрөөс эхэллээ

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 12 секунд

Өсвөр үе, залуучуудын 2025 оны улсын аварга шалгаруулах барилдаан өнөөдрөөс эхэллээ. Тодруулбал, 2025 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах юм.

НАСНЫ АНГИЛАЛ:

Өсвөрийн барилдаан 16, 17, 18 насны ангиллаар зохион байгуулагдана.

  • 16 насанд: 2009.01.01-2009.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд,
  • 17 насанд: 2008.01.01-2008.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд,
  • 18 насанд: 2007.01.01-2007.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд тус тус барилдана.

ЗАЛУУЧУУДЫН БАРИЛДААНД:

19-20 нас: 2005.01.01-2006.12.31-нд төрсөн залуучууд оролцоно.

Нас бүрд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн харьяат тэнд сурч, амьдардаг, аймаг болон дүүргийн аварга шалгаруулах барилдаанд түрүүлсэн нэг бөх, мөн бөхийн дэвжээд, нийгэмлэг клуб, биеийн тамирын сургуулиудаас тус бүр нэг төлөөлөл оролцоно. Эдгээр бөхчүүд нь дэвжээ болон нийгэмлэг, клубт албан ёсоор харьяалагддаг болон биеийн тамирын сургуульд суралцдаг нь үнэн болохыг тодорхойлсон албан тооттой байх аж.

Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
Оюутолгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хэлэлцэх ээлжит долоон жилийн хугацааг үл харгалзан хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр боллоо
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.