Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулан түлшээ авах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

“Хотула” аппликейшн, сайн карт болон иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан иргэд түлшээ худалдан авч буй. Тодруулбал, сайн картгүй болон аппликейшн ашиглах боломжгүй иргэд иргэний үнэмлэхийн ард байрлах QR кодоо уншуулснаар виртуал карт үүсгэж, түлш худалдан авах боломжтой юм.

Түлш борлуулалтын цэгт иргэний үнэмлэхтэйгээ очиход борлуулагч таны иргэний үнэмлэхийн QR кодыг өөрийн аппликейшнаар уншуулах бөгөөд 7 хоногт 7 шуудай түлш авах эрхтэй. Хэрвээ та орон нутгийн болон орон сууцны хаягтай бол тухайн хороондоо түр оршин суугчаар бүртгүүлж, уг мэдээллээ цахимаар “Тавантолгой түлш” ХХК руу илгээнэ. Ингэснээр та иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулан түлшээ авах боломжтой болно. Мөн өрхийн нэг гишүүн “Хотула” аппликейшнд бүртгүүлснээр тухайн гэр бүлийн бүх гишүүд иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулан түлшээ авах боломжтой.

Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг илрүүлж, саатууллаа
Зурхайч, үзмэрч хийнэ, валют солино гэх зараар иргэдээс 800 гаруй сая төгрөг залилсан эмэгтэйг илрүүлж, саатууллаа
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.