Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өсвөр үе, залуучуудын 2025 оны УАШ барилдаанд оролцогчдыг аравдугаар сарын 30-нд бүртгэнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 26 секунд

Өсвөр үе, залуучуудын 2025 оны УАШ барилдаанд оролцогчдыг аравдугаар сарын 30-нд бүртгэнэ. Тодруулбал, барилдаан 2025 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

НАСНЫ АНГИЛАЛ:

Өсвөрийн барилдаан 16, 17, 18 насны ангиллаар зохион байгуулагдана.

  • 16 насанд: 2009.01.01-2009.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд,
  • 17 насанд: 2008.01.01-2008.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд,
  • 18 насанд: 2007.01.01-2007.12.31-ний хооронд төрсөн хөвгүүд тус тус барилдана.

ЗАЛУУЧУУДЫН БАРИЛДААНД:

  • 19-20 нас: 2005.01.01-2006.12.31-нд төрсөн залуучууд оролцоно.

ОРОЛЦОХ ЖУРАМ:

Нас бүрд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн харьяат тэнд сурч, амьдардаг, аймаг болон дүүргийн аварга шалгаруулах барилдаанд түрүүлсэн нэг бөх, мөн бөхийн дэвжээд, нийгэмлэг клуб, биеийн тамирын сургуулиудаас тус бүр нэг төлөөлөл оролцоно. Эдгээр бөхчүүд нь дэвжээ болон нийгэмлэг, клубт албан ёсоор харьяалагддаг болон биеийн тамирын сургуульд суралцдаг нь үнэн болохыг тодорхойлсон албан тооттой байна.

Барилдаанд оролцохоор аймаг, дүүрэг, дэвжээ, нийгэмлэг, клуб, биеийн тамирын сургуулиас шалгарсан бөхчүүд 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 09:00-18:00 цагийн хооронд Монгол бөхийн өргөөнд ирж бүртгүүлнэ.

Энэ Баасан гарагт АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ
Энэ Баасан гарагт АН-ын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.