"Netflix"-ийн "Physical Asia" реалити шоунд Монголын баг оролцож буй. Тодруулбал, өнөөдөр 15.00 цагаас цацагдаж эхлээд буй тус шоунд Монгол Улсыг төлөөлж, Монгол Улсын арслан Б.Орхонбаяр, Холимог тулаанч Б.Энх-Оргил, 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн, Волейболын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн, Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчин А.Адъяасүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очир нар багтсан байгаа.
Түүнчлэн шоуны сэлгээний тамирчнаар улсын заан М.Лхагвагэрэл, циркийн уран нугарагч О.Цэцэглэн нар оролцсон талаар тус төслийн менежер Э.Дөлгөөн өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.
Сануулахад, уг нэвтрүүлэг мөн Австрали, Филиппин, Тайланд, Өмнөд Солонгос, Япон, Индонез болон Турк Улсаас баг оролцож байгаа юм.
