Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.10.28/-ийн хуралдаанаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолын төсөлд нэмэлт оруулах тухай/-ийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг Улсын Их Хурал нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулсны үндсэн дээр томилгооны сонсгол хийж томилохоор заасан.

Байнгын хорооны гишүүд ажлын хэсэгт хамаарал бүхий этгээдүүдийн төлөөлөл оруулах нь буруу жишиг тогтож байгааг шүүмжилж , харьяа байгууллагаас томилдог байх нь зүйтэй гэх саналыг хэлж байв.

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарыг томилох саналыг хэлэлцэн 87.5 хувийн саналаар дэмжлээ.

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.