Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэгш, сондгойгоор зорчуулах санал асуулга өчигдөр дууссан тул үр дүнгээ нэгтгэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон. Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн амралтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан иргэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах саналыг гаргаад байгаа юм. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулгыг авч эхлээд байсан. Тэгвэл эл санал асуулга өчигдөр буюу 10 дугаар сарын 26-ны 00:00 цагт дуусчээ.

Дашрамд дурдахад, өчигдөр өдрийн байдлаар тус санал асуулгад нийт 7421 иргэн оролцоод байсан бөгөөд үүнээс 2411 буюу 32 хувь нь дэмжиж, 5010 буюу 68 хувь нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байв.

АМГТГ: Өнөөдрийн байдлаар импортоор 53 вагон буюу 3180 тонн АИ-92 автобензинийг өртөөд дээр буулгаж байна
АМГТГ: Өнөөдрийн байдлаар импортоор 53 вагон буюу 3180 тонн АИ-92 автобензинийг өртөөд дээр буулгаж байна
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.