Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АМГТГ: Өнөөдрийн байдлаар импортоор 53 вагон буюу 3180 тонн АИ-92 автобензинийг өртөөд дээр буулгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 53 вагон буюу 3180 тонн АИ-92 автобензин импортлон орж ирж, холбогдох өртөөд дээр буулгалт хийгдэж байгаа талаар АМГТГ-аас мэдээллээ. Тодруулбал,

1. Импортын хуваарилалт:

  • Толгойт өртөө – 26 вагон
  • Рашаант өртөө – 4 вагон
  • Замд яваа (Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн) – 23 вагон

2. Замд явж буй 23 вагоны чиглэл:

  • Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн 23 вагон дараах өртөөд рүү тээвэрлэгдэж байна.
  • Рашаант өртөө – 4 вагон
  • Улаанбаатар өртөө – 5 вагон
  • Толгойт өртөө – 4 вагон
  • Дархан өртөө – 5 вагон
  • Сайншанд өртөө – 5 вагон

3. Импортын нийлүүлэлтийн нөхцөл байдал:

ОХУ-аас нийлүүлэгдэх АИ-92 автобензиний хэмжээ эрс нэмэгдэж, ирэх өдрүүдэд ердийнхөөс хоёр дахин их хэмжээний импорт хийгдэхээр төлөвлөгдөж байна. Мөн БНХАУ-аас худалдан авч буй АИ-92 автобензиний эхний ачилт өнөөдөр (10 дугаар сарын 27-нд) хийгдэж, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирэх Лхагва гаригт (10 дугаар сарын 29-нд) орж ирэхээр төлөвлөгдөж байна.

ШУУД: Өнөөдрөөс хичээл сургууль эхлэх байсан ч багш нарын ажил хаялт үргэлжилж байгаа тул хичээл ороогүй хэвээр байна
ШУУД: Өнөөдрөөс хичээл сургууль эхлэх байсан ч багш нарын ажил хаялт үргэлжилж байгаа тул хичээл ороогүй хэвээр байна
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.