Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гашуун Сухайт Авто Зам“ ХХК нь олон улсын ISO стандартын баталгаажуулалт авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

"Гашуун Сухайт Авто Зам" ХХК нь олон улсын ISO стандартын баталгаажуулалт авлаа. Манай компани үйл ажиллагаандаа олон улсын түвшний менежментийн тогтолцоог нэвтрүүлж, чанар болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартаар хүлээн зөвшөөрөгдлөө.

Тодруулбал, бид ISO 9001:2015 – Чанарын менежментийн тогтолцоо, мөн ISO 45001:2018 – Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоонд стандартын дагуу аудитын шалгалтад амжилттай хамрагдаж, баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа.

Энэхүү гэрчилгээ нь бидний удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд хангах, мөн ажилтнуудын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг харуулж байгаа чухал үзүүлэлт юм.

Цаашид бид стандартын дагуу тасралтгүй сайжруулалт хийж, үйл ажиллагааныхаа бүх шатанд чанар, аюулгүй байдлыг тэргүүн зорилт болгосоор байх болно

Гашуунсухайт авто зам ХХК: Авто замын 53-57 дахь километрийн хооронд өнгө хучилтын ажил эхлүүлээд байна
Гашуунсухайт авто зам ХХК: Авто замын 53-57 дахь километрийн хооронд өнгө хучилтын ажил эхлүүлээд байна
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.