УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох асуудлыг танилцуулж, гишүүд асуулт асуун хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир ЗГ-ыг шүүмжилж "Боловсролын сайдыг чинь огцруулах гээд өчнөөн олон гишүүн гарын үсэг зурсан. Тэр бичиг хаана байна. Боловсролын салбар чинь тийм сайн байгаа юм уу" гэсэн асуулт тавилаа.
Ерөнхий сайдын зүгээс "ТББХ-ны дарга маань хууль эрхзүйн дутуу ойлголттой байгаад харамсаж байна. Сайд нарыг УИХ-ын гишүүдийн саналаар огцруулдаг байдал Үндсэн хуулийн зөрчилтэй болоод хуульчлагдсан" гэж тайлбарлалаа.