Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Допинг хэрэглэсэн улсын гарди Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах саналыг хүргүүлжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 6 секунд

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм давж үзүүрлэж Улсын гарди цол хүртсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн.

Тэрбээр өөрөө ч хүлээн зөвшөөрч, үүнийгээ шалгуулна гэдгээ цахим хуудсаараа мэдэгдэж байсан бөгөөд түүнд ямар хариуцлага тооцох нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм.

Тэгвэл Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарын мэдээлснээр, Н.Өсөхбаярын гарди цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилийн хугацаагаар хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.

Одоогоор эцсийн шийдвэр гараагүй бөгөөд шийдвэр гарсан тохиолдолд бид эргэн мэдээлэх болно.

А.Баяр: Дроныг зам тээврийн ослын үед ашиглахын тулд стандартыг бий болгох ёстой
А.Баяр: Дроныг зам тээврийн ослын үед ашиглахын тулд стандартыг бий болгох ёстой
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.