Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт УИХ-ын чуулган хуралддаг. Гэвч өнөөдөр буюу аравдугаар сарын 23-нд УИХ-ын чуулган хуралдахгүй. Харин маргааш чуулган хуралдана. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг авч хэлэлцэх юм. Үүнд:

· Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут, үргэлжилнэ/

· Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал

· Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

· “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/

· Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай

Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
 
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд ажлын 4 хоногт шилжихээр боллоо
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд ажлын 4 хоногт шилжихээр боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.