Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шатахуун түгээх станцууд нөөц хэвийн байгааг мэдэгдэж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 40 секунд

Нефть импортлогч “Сод Монгол”, “Шунхлай”, “Тэс петролиум”, “Монсуль”, “Газ ойл”, “Аргал ойл” зэрэг компаниуд мэдэгдэл гаргаж эхэлсэн байна. Тэд мэдэгдэлдээ шатахуун түгээх станцууд өндөр ачаалалтай ажиллаж байгаа хэдий ч шатахуун олголтоо хэвийн үргэлжлүүлж буйг дурджээ. Мөн нөөц хэвийн, нийлүүлэлтэд ноцтой доголдол гараагүйг мэдэгдсэн байна. Өнөө өглөө АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлт нийслэлд хэвийн явагдаж байгааг хэлж, өдөр тутмын хэрэгцээнд тааруулж худалдан авалт хийхийг уриалсан билээ.

2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Х.Ганхуяг ахална
2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Х.Ганхуяг ахална
 
Шатахуун өгч байгаа ШТС, оочир дарааллыг харах боломжтой Benzin.mn сайтын эхний хувилбар App store-д оржээ
Шатахуун өгч байгаа ШТС, оочир дарааллыг харах боломжтой Benzin.mn сайтын эхний хувилбар App store-д оржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.