
УИХ дахь Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай "Багш, эмч нарын цалин нэмэхийг дэмжиж байгаа. Гэхдээ шинжлэх ухаан, соёл, урлаг, спорт, тусгай албад, төрийн захиргааны албан хаагчдын цалинг бас нэмэх шаардлагатай болсон байна" гэх байр суурийг илэрхийлэв.