Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Х.Булгантуяа УИХТГ-ын алба хаагчдыг дарамталж, хуулийн буруу тайлбар гаргуулаад УИХ-ын индэрийг ашиглаж, иргэдийн тархийг угааж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 48 секунд

УИХ-ын нэр бүхий 38 гишүүн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй ТББХ-ны саналыг “Дэмжье“ гэсэн санал хураалт явуулах хүртэл хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд ТББХ-ны саналаар санал хураалт явуулах нь Үндсэн хуулийн зөрчил рүү орно гэх асуудлыг хөндсөн. Тэгвэл эл асуудлаар гишүүд ҮХЦ-д хандаж буйгаа мэдэгдлээ.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Х.Булгантуяа УИХТГ-ын алба хаагчдыг дарамталж, хуулийн буруу тайлбар гаргуулаад түүнийгээ УИХ-ын индэрийг ашиглаж, иргэдийн тархийг угааж байна. Хууль зөрчсөн үйлдлээ зөвтгөж байгаа нь Х.Булгантуяаг эргүүлэн татах үндэслэл болно" гэлээ.

Чуулган дээр ТББХ-ны саналаар санал хураалт явуулах нь Үндсэн хууль зөрчсөн гэх агуулгаар ҮХЦ-Д ХАНДЛАА
Чуулган дээр ТББХ-ны саналаар санал хураалт явуулах нь Үндсэн хууль зөрчсөн гэх агуулгаар ҮХЦ-Д ХАНДЛАА
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.