Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: ҮХЦ-д хүсэлт гаргах саналыг надтай битгий холбож бодоорой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

Хуульзүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Санал гаргаснаар нь С.Ганбаатараас асууя. Гишүүний өргөсөн тангарагаасаа няцсан гэх хэргийг гишүүний бүрэн эрхийнх нь хугацаанд ярих ёстой юм уу эсвэл өмнө нь үүссэн хэрэгтэй нь ярих юм уу" гэв.

Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Энэ асуудлыг надтай битгий холбож бодоорой. Дараа дараагийн парламентад орж ирэх залуу гишүүд мөрдөж, шалгуулж зовж зүдэрч, хулгайч гэж гүтгүүлж доромжлуулахын оронд Үндсэн хуулийн заалтаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг байгаач л гэж байгаа юм" гэлээ.

Б.Энхбаяр: Ж.Эрдэнэбатыг хоригдоход н.Идэр гэж хонгилын мастер чинь “УИХ-ын гишүүнд халдашгүй байдал гэж байхгүй. УИХ-д л байгаа” гэж шүүхийн шийдвэртээ дурдаж байсан
Б.Энхбаяр: Ж.Эрдэнэбатыг хоригдоход н.Идэр гэж хонгилын мастер чинь “УИХ-ын гишүүнд халдашгүй байдал гэж байхгүй. УИХ-д л байгаа” гэж шүүхийн шийдвэртээ дурдаж байсан
 
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.