Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Батжаргал: Төрийн ажлыг цаг хугацаанд нь явуулах шаардлагатай гэж үзээд МАН-ын бүлэг дээр ажлын хэсэг байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 1 секунд

МАН-ын бүлэг өчигдөр ээлжит бусаар хуралдаж, бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир, М.Бадамсүрэн, Э.Бат-Амгалан, Ж.Батжаргал, Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Д.Бум-Очир, С.Бямбацогт, Ж.Галбадрах, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Х.Жангабыл, Б.Заяаба, Зулпхар, С.Лүндэг, Т.Мөнхсайхан% З.Мэндсайхан, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Д.Рэгдэл, Л.Соронзонболд, Ч.Ундрам, Д.Үүрийнтуяа, Н.Учрал, Б.Хэрлэн, Д.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Д.Энхтүвшин, Б.Энхбаяр нар оролцсон. Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахимаар оролцсон юм. Мөн бүлгийн даргыг томилогдтол бүлгийн дэд дарга У.Отгонбаяр түр даргалах шийдвэр гаргасан.

Тэгвэл бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон хуралд оролцоогүй гишүүд өчигдрийн хурлыг дүрмийн бус, хууль зөрчсөн гэж буй.

Харин өнөөдөр У.Отгонбаяр тэргүүтэй МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонгосон байна.

Ингээд шинээр сонгогдсон МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл хийлээ.

Тэрбээр "МАН-ын бүлгийн даргаар намайг сонголоо. Мөн намын бүлэг дээр ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Учир нь Засгийн газраас УИХ-д өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын 2026 оны улсын төсөв дагасан хууль тогтоомжуудыг өргөн мэдүүлсэн. Хуулиараа ирэх сарын 15-ны дотор батлах үүрэгтэй. Байнгын хороодууд дээр төсвийн хэлэлцүүлгүүд явж байгаа. Тиймээс улсын төсөв батлах цаг хугацаа ойртож байгаатай холбогдуулан төсвийг хэлэлцүүлэгт нь бэлдэж байх ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй юм байна. Төрийн ажлыг цаг хугацаанд нь явуулах шаардлагатай гэж үзсэн. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг ахална" гэлээ.

Н.Наранбаатар: Хуучин дарга Ж.Бат-Эрдэнэ зугтаад хурлаа зарлахгүй байгаа учир олонх хуралдаж, бүлгийн даргаараа Ж.Батжаргалыг сонголоо
Н.Наранбаатар: Хуучин дарга Ж.Бат-Эрдэнэ зугтаад хурлаа зарлахгүй байгаа учир олонх хуралдаж, бүлгийн даргаараа Ж.Батжаргалыг сонголоо
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.