УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа. Хуралдаанаар багш ажилчдын цалин, хөлстэй холбоотой асуудал болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргын үүрэг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ.
Эргэн сануулахад, өнөөдөр /2025.10.14/ УИХ дахь МАН-ын бүлгийн 38 гишүүн гарын үсэг зурж, бүлгээ өнөөдөр 16.00 цагт хуралдуулахыг шаардсан юм. Гэвч бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ бүлгийг маргааш хуралдуулахаар товлосон талаар мэдэгдээд байсан боловч өнөөдөр оройн 17 цаг орчимд бүлэг яаралтайгаар хуралдаж, дээрх шийдвэрийг гаргажээ.