Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинээр сонгогдсон гишүүдийг хүлээн авч уулзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүд өнөөдөр (2025.10.13) Нийт шүүгчийн III чуулганаас сонгогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, П.Золзаяа, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, энгэрийн тэмдэгийг гардуулав.

Ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг шүүгч гишүүдэд баяр хүргэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлууудыг танилцуулав.

Шүүгч гишүүд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шинэчлэлийг үргэлжлүүлж, идэвхи санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, С.Энхбаатар, Ерөнхий зөвлөлийн гишүүн асан Э.Зоригтбаатар, Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Захиргаа удирдлагын газрын дарга, Л.Санжрагчаа нар оролцов.

Б.Баасандорж: УИХ-ын даргыг огцруулах санал аравдугаар сарын 10-нд УИХ-д ирсэн
Б.Баасандорж: УИХ-ын даргыг огцруулах санал аравдугаар сарын 10-нд УИХ-д ирсэн
 
С.Молор-Эрдэнийг оргон зайлах, эд мөрийн баримтыг устгах, өөрчлөх, нуун далдлах үндэслэл бүхий барим мэдээлэл байгаа тул үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болжээ