Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТББХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг гишүүдийн олонх буюу 86.4 хувь нь ДЭМЖСЭНГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичиг санаачилж, 50 гаруй гишүүний гарын үсэг цугларснаар УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Улмаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс дээрх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр тов тогтоосон юм.

Тэгвэл хоёр удаа хойшилсоны эцэст дөнгөж сая УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргалаа. Тодруулбал, байнгын хорооны санал хураалтад оролцсон 22 гишүүний олонх буюу 86.4 хувь нь Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг ДЭМЖСЭНГҮЙ. Харин гурван гишүүн буюу Ч.Лодойсамбуу, Лу.Гантөмөр, Э.Одбаяр нар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн санал өгчээ.

Харин тун удахгүй УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.

Б.Лхагвасүрэн: Хүүхдийн мөнгө олгогдсоны дараа хүнс, архины борлуулалт хотын захаар нэмэгддэг гэх судалгаа бий
Б.Лхагвасүрэн: Хүүхдийн мөнгө олгогдсоны дараа хүнс, архины борлуулалт хотын захаар нэмэгддэг гэх судалгаа бий
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.