Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Адуу малаа 11-р сарын 1-ний дотор хориотой бүсээс гаргахгүй бол журамлаж, нэг адуу тутамд 1 сая төгрөгийн торгууль тавина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар хориотой бүсээс адуу малаа гаргахгүй бол торгууль тавих талаар мэдэгдлээ.

Тэрбээр "Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд иргэд адуугаа бэлчээж чипээр хянаад суудаг боллоо. Үүний уршгаар гудамж талбай адууны хомоолоор дүүрч болж байна.

Тиймээс 11 дүгээр сарын 1-нээс мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малаа авч гарахгүй бол Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд байрлах НЦУГ-ын харьяанд байдаг тэжээлийн талбайд бүх адууг хашна. Адуугаа авахад нь торгууль ногдуулж, хоногийн тэжээлийн мөнгийг нь авна.

Хот дотор мал бэлчээд явж байх нь нийтийн эзэмшлийн зам, талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гарах, халдварт, гоц халдварт өвчин тархах зэрэг эрсдэлтэй" гэлээ.

Дүүжин замын тээвэр төслийн  19 тулгуур цамхгийг арваннэгдүгээр сард бүрэн суурилуулна
Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур цамхгийг арваннэгдүгээр сард бүрэн суурилуулна
 
Өнөөдөр Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн баярын өдөр
Өнөөдөр Эрдэнэт хотын болон Анхдагч илгээлтийн эздийн баярын өдөр
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.