Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД-ийн эмнэлгээс хоёр, нийт таван тохиолдол нэмэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр “2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр улсын хэмжээнд 10 лабораторид 10,599 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн. Таван тохиолдол бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд гурав нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Харин хоёр хүн нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэд юм. Тухайн иргэдийг эмнэлэгт хэвтэх үед түргэвчилсэн тестээр оношлоход хариу сөрөг гарч байсан бол хэвтсэнээс хойш 4-5 хоногийн дараа халдвартай нь батлагдлаа. Халдварын нууц үедээ эмнэлэгт хэвтсэн гэсэн үг. Халдварын том дэгдэлтийн дараа алаг цоог байдлаар тохиолдол бүртгэгдэх нь байдаг. Халдварыг цааш тараахгүйн тулд яаралтай арга хэмжээ авч 200 гаруй хүнийг гэр гэрт нь тусгаарлан ажиллаж байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дорноговь аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд дотоодын халдварын нийт тохиолдол 470 боллоо.

Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 923 болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 384 хүн эдгэрсэн бол 530 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн-481, хүндэвтэр-45, хүнд-3, маш хүнд нэг хүн байгаа юм” гэв.

 

 

УИХ-ын чуулган хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулган хуралдаан эхэллээ
 
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.