Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Ирэх жил хотын цэвэрлэгээ, үйлчилгээнд 360 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр ТҮК-ийн ажилчдын талаар "Хот, нийтийн аж ахуйн салбарт ажиллаж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзлаа. Намайг ажлаа авахад энэ салбарын төсөв 50 тэрбум төгрөг байсан. Харин ирэх жил бид хотын цэвэрлэгээ, үйлчилгээнд 360 гаруй тэрбум төгрөг тусгаж байгаа. Салбарын ажилчдын цалинг нэмсэн. Дахиад ч инфляцтай уялдуулж, жил бүр нэмнэ. Техник тоног төхөөрөмжөө ч овоо шинэчилсэн. Одоо тэдгээр тоног төхөөрөмжөө илүү олон үйлдэлт болгох чиглэлд анхаарна.

Нэг машинаар цас хусах, ачих, хог шүүрдэх боломжтой байдлаар тоноглолуудыг нь нэмнэ. Шаардлагатай тоног төхөөрөмжийг яг үйлдвэрлэгчээс нь авч, аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлтттэй зээлээр нийлүүлнэ. Ирэх жилээс хотын гудамж, замуудын хайс хашлагыг машин техникээр угаадаг болохоор зорьж байна. Ингэж байж энэ салбарын компаниуд бойжиж илүү чанаржих учиртай. Цалин хөлс, техник тоног төхөөрөмжийг нь хангалттай хэмжээнд шийдэж байгаа учраас гүйцэтгэл, чанарыг маш өндөр түвшинд шаардаж ажиллана" гэлээ.

Мөн тэрбээр "Зам мөстсөн ч миний буруу, цас овоолоод орхисон ч миний буруу болоод байгаа. Сөрөг хүчнийхэн "Намайг муулвал 2028 онд ялна" гэсэн өчүүхэн бодолтой явж байна. Шөнө, оройгүй явж байгаа ТҮК-ийн ажилчдыг битгий хөгийн улс төртэй хутгаарай гэж хэлье" гэв.

ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: Ангилсан хогныхоо мөнгөөр, ажилчдынхаа хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, хувцсыг нь бэлдэж өгдөг “ЗАЛУУС 1” хотхоны СӨХ
ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: Ангилсан хогныхоо мөнгөөр, ажилчдынхаа хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, хувцсыг нь бэлдэж өгдөг “ЗАЛУУС 1” хотхоны СӨХ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.