Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх жилээс ясли ажиллуулж, 1-2 настай хүүхэд хамруулахыг зөвшөөрөв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 12 бас түүнээс дээш бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг дэргэдээ ясли ажиллуулахыг зөвшөөрчээ. 

Яслийн нэг бүлэг 1-2 насны 15-аас ихгүй хүүхэдтэй, нэг багш, хоёр туслах багштай байх юм.

Анги бүлгийг тоглоомоор хангах, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх болон бусад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар шийдвэрлэсэн байна.

2021-2022 онд төрийн өмчийн 60 цэцэрлэгийн дэргэд ясли ажиллах бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 240 цэцэрлэг яслитай болно. Эдгээрт амьжиргааны түвшин доогуур, хүүхдийн эрүүл мэндийн өсөлт хөгжил сул, анхаарал халамж зайлшгүй шаардлагатай болон бусад хэлбэрийн 3,600 хүүхэд хамрагдана гэсэн судалгаа гарчээ.

2022-2023 оны хичээлийн жилээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн дэргэд ясли ажиллуулахыг дэмжсэнээр жилд хамгийн багадаа 8,000 орчим хүүхэд яслид явах боломж бүрдэх юм. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Хэнтий, Сэлэнгэ аймгийн хоёр яслийн бүлэгт 130 хүүхэд байгаа бол Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн клиник сувилал ажиллаж байна. Хүүхдийн клиник сувилалд 1.8 сартайгаас зургаа хүртэл насны, архаг, суурь өвчтэй хүүхдийг эмийн бус аргаар нөхөн сэргээх, сувилах, асрах, эмнэгийн үйлчилгээ үзүүлдэг хэмээн Засгийн газрын ХМХХ-ээс мэдээлэв. 

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулав
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулав
 
Г.Занданшатар: Ерөнхийлөгч төсөвт хориг тавих асуудлыг нэг өдрийн дотор шийдсэн
Г.Занданшатар: Ерөнхийлөгч төсөвт хориг тавих асуудлыг нэг өдрийн дотор шийдсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.