Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨЛӨВ: Энэ сарыг дуустал ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

ЦУОШГ-аас ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэлээ. Тодруулбал, энэ сарын 30-ныг дуустал ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.

2025 оны 09-р сарын 29-нөөс 10-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Энэ сарын 30-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр, 10-р сарын 01-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 02-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 09-р сарын 30, 10-р сарын 01-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +14...+19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +22...+27 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 10-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.

ФОТО: Намрын өнгө...
ФОТО: Намрын өнгө...
 
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.