
Бостон Селтикс багийн од тоглогч Жэйсон Тэйтүм Өрнөдийн хагас шигшээ тоглолтод Нью-Йорк Никс-ийн эсрэг тоглож байхдаа ахиллесийн гэмтэл авсан нь түүний сагсан бөмбөгийн карьерын анхны том сорилт болсон гэнэ.
Тэйтум People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Би ахиллесийн гэмтэл авсныхаа дараа хоёр цаг уйлсан. Тэр үед Миний толгой дотор би өөр багруу солигдох уу? миний карьер дуусах уу? миний хамтрагчид намайг орхих уу?’ гэх бодлууд эргэлдэж миний бүх сагсан бөмбөгийн амьдрал нүдний өмнүүр өнгөрсөн. Би одоо хамгийн оргил үедээ байгаа дэлхийн шилдэг тоглогчдын нэг, гэтэл бүх зүйл минь гэнэт алга болсон мэт санагдсан” гэв.
Өнгөрсөн улиралд Жэйсон Тэйтүм 26.8 оноо, 8.7 самбар, 6.0 дамжуулалт дундажлаж дөрөв дэх удаагаа бүх NBA-ын нэгдүгээр багт нэрлэгдсэн билээ.
Тэгвэл энэ улиралд Жэйсон Тэйтүмийг бүх оддын тоглолтоос хойших тоглолтуудад оролцох магадлалтай гэж үзэж байгаа аж. Учир нь Тэйтүмийн биеийн байдал сүүлийн саруудад хурдацтай сайжирч байгаа бөгөөд бостон Селтиксийн ерөнхий менежер Бред Стивенс хэлэхдээ Тэйтүмийн хичээл зүтгэл түүний биеийн байдал дээрдхэд маш их нөлөө үзүүлж байна гэжээ.
Харин Бостон Селтикс багийн дараа улирлын хувь заяа Жэйсон Тэйтүмийг иртэл Жайлен Браун, Деррик Уайт, Анферни Симонс нарын гарт байх болно.