Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Допингийн асуудалд холбогдсон С.Минжбаатарын эрхийг 2029 он хүртэл хаслаа

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 1 секунд

Монгол Улсын пауэрлифтингийн тамирчин С.Минжбаатар допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасны улмаас 2029 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл тэмцээн уралдаанд оролцох эрхээ хасжээ.

Олон улсын пауэрлифтингийн холбооноос (IPF) өчигдөр /2025.09.22/ мэдээлснээр, С.Минжбаатар өмнө нь эрхээ хасуулсан хугацаандаа хориглосон үйл ажиллагаанд оролцсон нь тогтоогдсон тул нэмэлтээр гурван жилийн эрхийг нь хасах шийтгэл оноов. Иймд түүний эрхийг нийт дөрвөн жилээр хасахаар болжээ.

Олон улсын пауэрлифтингийн холбооны Допингийн эсрэг дүрмийн 10.4.1 дэх заалтад зааснаар тамирчин тухайн хугацаанд аливаа тэмцээн, уралдаан болон холбоотой үйл ажиллагаанд оролцох нь хориотой байдаг.

С.Минжбаатарын эрх хасалт нь улсынхаа нэрийг олон улсын тэмцээнд төлөөлөн оролцох боломжийг удаан хугацаагаар хааж байгаагаараа олны анхаарал өртөөд байна.

Хилээр оргон зугтаад Тайландаас баригдсан “Говь“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Монголд авч иржээ
Хилээр оргон зугтаад Тайландаас баригдсан “Говь“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Монголд авч иржээ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.