Өөрийгөө “Твиттер алуурчин” гэж нэрлэсэн Япон улсын иргэн Такахиро Ширайши есөн хүнтэй твиттерээр холбогдож, аллага үйлдсэнээ хүлээн зөвшөөрчээ. Түүний байрнаас 2017 онд хүний биеийн хэсгүүд олдсон бөгөөд 2020 онд Токио хотын шүүхэд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн юм.
Харин цуврал аллага үйлдсэн этгээдэд Япон улсын шүүх өнөөдөр цаазын ял оноожээ.
Тэрбээр нийт есөн хүний амийг хөнөөснөө энэ оны аравдугаар сард хүлээжээ. Хохирогчдын найм нь эмэгтэй, тэдний нэг нь 15 настай байсан юм. Ганц эрэгтэй нь хохирогч эмэгтэйчүүдийн нэгний ах байсан бөгөөд дүүгээ хайж яваад амиа алдсан байна. Хохирогчид бүгд амиа хорлох хүсэлтэй байсан, харилцан зөвшилцлийн үндсэн дээр аллага үйлдсэн тул Ширайшигийн ялыг хөнгөлөх хүсэлтийг өмгөөлөгчид нь шүүхэд гаргаж байжээ.
Эх сурвалж: Kyodo news