Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Халзан бүрэгтэй” ордын ашиглалт, нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сонсгол өнөөдөр эхэлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болсон.

Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.09.23/ Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд 09 цагт эхэлнэ. Ерөнхий хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар даргалах бөгөөд “Халзан бүрэгтэй” орд газрын асуудлаарх холбогдох төрийн байгууллага болон шинжээчийн дүгнэлт, мэдээлэлтэй танилцаж, оролцогчид үг хэлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Улаанбаатарт 11 хэм дулаан, бороотой
Улаанбаатарт 11 хэм дулаан, бороотой
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.