Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Баяр: Зам дагуух зогсоолыг нэмэгдүүлж, хувийн зогсоолыг түрээслэх боломж нээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан “Түгжрэлийг богино болон дунд хугацаанд бууруулах” ажлын хэсгийн хурлаар авто зогсоолын асуудлыг хэлэлцлээ.

Хурлын үеэр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр авто зогсоолын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй хүндрэл болон цаашдын төлөвлөгөөг танилцууллаа. Түүний мэдээлснээр, НЗД-ын захирамжаар нийслэлд 40 байршилд их багтаамжийн зогсоол байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.

НИТХ-ын дарга А.Баяр “Их багтаамжийн зогсоолуудыг хувийн хэвшил хэрэгжүүлэх нь зөв. Харин нэгдүгээр эгнээ буюу зам дагуух зогсоолыг орхигдуулж болохгүй. Энэ төрлийн зогсоолыг нэмэгдүүлэх боломжтой байршлуудыг судалж, танилцуулах”-ыг Ерөнхий архитекторт үүрэг болголоо.

Мөн тэрбээр иргэд гэрийнхээ зогсоолыг өдрийн цагаар, албан байгууллагууд оффисынхоо зогсоолыг шөнийн цагаар түрээслэх боломжийг судалж, ажлын хэсгийн дараагийн хурлаар хэлэлцэхээр болсон байна.

С.Ганбаатар: У.Хүрэлсүхийн найзууд ТӨК-иудыг идээд дуусаж байна
С.Ганбаатар: У.Хүрэлсүхийн найзууд ТӨК-иудыг идээд дуусаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.