Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчим хүчний ачаалал 20 хувиар нэмэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

Монгол Улсын Засгийн газраас айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны үнийг тэглэх шийдвэр гаргаснаас хойш цахилгаан эрчим хүчний ачаалал нэмэгджээ.

Баян-Өлгий аймгийн Цахилгаан, шугам, сүлжээний газраас өгсөн мэдээллээр, өчигдрийн байдлаар тус аймгийн цахилгаан эрчим хүчний ачаалал 12,9 мВт-д хүрч 15 хувиар, өмнөх өдрөөс 20 хувиар тус тус нэмэгджээ. Харин хэвийн үед оргил ачаалал 10 мВт-д хүрдэг байна.

Оргил ачааллын үед буюу оройн 17:00-21:00 цагийн үед өмнөх хэвийн түвшнээс хэтрүүлэхгүй барих, цахилгаан халаагуур зэрэг цахилгаан их зарцуулдаг тоног төхөөрөмж залгахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Хэрвээ хэрэглээ эрс нэмэгдсэн тохиолдолд автомат хязгаарлалтад орох, дэд станц, хүчний трансформатор шатах, агаарын шугам гэмтэх зэргээр цахилгаан эрчим хүчний хэвийн ажиллагаа алдагдаж болзошгүйг анхаарууллаа.

Энэ жил 800 га талбайг тусгай хамгаалалтад авчээ
Энэ жил 800 га талбайг тусгай хамгаалалтад авчээ
 
Н.Мандуул: Чингэлтэй дүүрэгт ирэх даваа гарагаас эхлэн “Дулаалъя“ аян зохион байгуулна
Н.Мандуул: Чингэлтэй дүүрэгт ирэх даваа гарагаас эхлэн “Дулаалъя“ аян зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.