Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ жил 800 га талбайг тусгай хамгаалалтад авчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд


Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн  Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөн  940 мянган га талбайг тусгай хамгаалалтад авах зорилтыг дэвшүүлжээ. 

Энэ хүрээнд газар нутгийг шинээр тусгай хамгаалалтад авах ажлыг шат дараатай зохион байгуулан өнөөдрийн байдлаар зорилтот талбайн 86%-ыг буюу 808 мянган га газрыг тусгай хамгаалалтад аваад байна.

Тодруулбал, энэ оны 4-р сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дэлгэрэх уулыг тусгай хамгаалалтад авсан бол Хужиртын-Идэрийн голыг өнгөрсөн 10-р сард орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.

Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Долооны хоолой, Эдрэнгийн нуруу, Цагаан дэрсний нуруу, Хүрэн цав, Хонгорын нуруу, Цагаан-уул хайрхан, Шир булагт, Зармангийн хооолой, Хараат хайрхан Цогт сумын нутаг Гичгиний нуруу, Баянтооройн бүрд, Баянхонгор аймгийн Баянцагааны нуруу зэрэг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад аваад байна. 

Хязаалан гуна 1 сая, соёолон үрээ 888 мянган төгрөг байна
Хязаалан гуна 1 сая, соёолон үрээ 888 мянган төгрөг байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.