Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Альварес, Кроуфорд нар боксын түүхэн тулааныг хийнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 27 секунд

Боксын ертөнцийн хоёр том тулаанч Сауль Канело Альварес болон Теренс Кроуфорд нарын тулаан энэ сарын 13-нд Лас Вегас хотын Allegiant Stadium-д болно.

Өдгөө 35 насыг зооглож буй Альварес бол бокс сонирхогчдын дунд хамгийн танил, “боксын нүүр царай” болсон тамирчин юм. Тус тулаанч нь 15 насандаа мэргэжлийн бокст хөл тавьж өдийг хүртэл 64-н тулаанд оролцохдоо 61-д нь ялалт байгуулсан. Мөн 4 өөр жинд дэлхийн аварга болж чадсан гайхалтай амжилтын эзэн.

Харин түүний өрсөлдөгч нь 3 өөр жинд дэлхийн аварга болсон 38 нас хүрэх гэж буй Теренс Кроуфорд юм. Тэрбээр мэргэжлийн боксын карьертаа 41 тулаанд оролцохдоо нэг ч ялагдаж үзээгүй гэсэн төгс үзүүлэлттэй тулаанч аж. Энэ удаагийн тулаанд Кроуфорд хоёр жин өгсөж тулалдаж байгаа бөгөөд гурав дахь удаагаа “Undisputed Champion” болох зорилт тавьсан нь тулааны үнэ цэнийг нэмж байна.

Энэхүү тулааны үр дүнг хүмүүс мартахгүй бөгөөд хэн ялсан нь түүхэнд бичигдэх бол хожигдсон тулаанчын карьерт том толбо үлдэх эрсдэлтэй.

Э.Ариунтөгс

МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ
 
ЧУУЛГАН: Бүх нийтийн амралт бямба, ням гарагт тохиовол ажлын өдөрт шилжүүлдэг байх хуулийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Бүх нийтийн амралт бямба, ням гарагт тохиовол ажлын өдөрт шилжүүлдэг байх хуулийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.