Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын начин Ду.Батбаярын хүү Б.Намбардагва сонгомол бөхийн ДАШТ-д оролцоно

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 46 секунд

Хорват Улсын Загреб хотноо энэ сарын 13-21-ний хооронд болох сонгомол бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүнд жингийн ангилалд Улсын начин Дугардоржийн Батбаярын хүү Б.Намбардагва эх орноо төлөөлөн ганцаараа оролцох гэж байна.

Тэрбээр 2024 онд Испанийн Понтеведра хотноо болсон U20 насны чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 125 кг-ын жинд хүрэл медалийн эзэн болж байжээ. Мөн 2025 онд Вьетнам Улсад зохиогдсон азийн аварга шалгаруулах тэмцээний U23 насны ангилалд эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд алтан медаль хүртэж байсан аж.

Т.Отгонзаяа

Тарваган тахал өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээнд шаардлагатай зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана
Тарваган тахал өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээнд шаардлагатай зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.