Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Шүүхээс хохирогчид хилийн хориг тавихаас татгалзжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 49 секунд

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, "Таванбогд" группын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нарт зодуулсан гэх Д.С-д хилийн хориг тавих эсэх шүүх хурал болж дууслаа. Улмаар Д.С-д хилийн хориг тавих саналыг татгалзаж шийдвэрлэжээ.

Тодруулбал, шүүхээс "Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн тайлбар, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, прокурорын гаргасан санал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авах шаардлагагүй гэж үзэв" гэжээ.

Сануулахад, тэрбээр энэ сарын 11-нд эмчилгээгээ үргэлжлүүлэхээр БНСУ руу явах байсан юм. Гэвч яллагдагчаар татагдаад буй залуус түүний эсрэг мэдүүлэг өгснөөр уг асуудлыг харилцан зодоон гэж үзсэн байх магадлалтай байна.

ХЗДХ-ийн САЙД: Дотоодын цэргийн штабын дарга асан, Бригадын генерал Р.Чингисийг буцаан томилох шүүхийн шийдвэрийг биелүүлнэ
ХЗДХ-ийн САЙД: Дотоодын цэргийн штабын дарга асан, Бригадын генерал Р.Чингисийг буцаан томилох шүүхийн шийдвэрийг биелүүлнэ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.