Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бишрэлт металл баг улирлын өмнөх бэлтгэлдээ гарчээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монголын үндэсний дээд лигийн улирлын тоглолтууд аравдугаар сарын 1-нд эхэлнэ. Үүнтэй холбогдуулан багууд бэлтгэлээ базааж эхлээд буй. Тухайлбал, Бишрэлт металл баг улирлын өмнөх бэлтгэлээ Тэрэлжид байрлалтай Gan Khadat resort баазад хийж байна. Тус багийн хувьд өмнөх улиралд Хасын хүлэгүүд багт финалын цувралд 4-2 харьцаатай ялагдаж, Үндэсний Дээд лигийн дэд байрт орж байсан билээ. Тэгвэл тэд өмнөх туршлагуудаасаа сургамж авч эрч хүчтэйгээр улиралд бэлдэж байна.

Сонирхуулахад, тэд багтаа шинэхэн зэвсэг болох алсын зайны бууч, хамгаалагч Ц.Санчир, төвийн тоглогч С.Эрдэнэдалай, өсөх ирээдүйтэй тамирчдын таамагт багтаж буй Ч.Маргад болон легионор тоглогч Christian Bradford нарыг нэгтгээд амжсан. Харин Э.Дөлгөөн, О.Баянбаатар, Б.Сүхбат, С.Дугар-эрдэнэ нар шинэ бүрэлдэхүүнд амжилт хүсэж гэрээгээ дуусгажээ.

Т.Отгонзаяа

Чингэлтэй дүүрэг утааг бууруулах “Дулаан гэр-Цэвэр агаар“ арга хэмжээ зохион байгуулна
Чингэлтэй дүүрэг утааг бууруулах “Дулаан гэр-Цэвэр агаар“ арга хэмжээ зохион байгуулна
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.